
Испанийн дээд лигийн аваргын төлөөх тулаанууд маш сонирхолтой өрнөж байгаа. Өнгөрсөн шөнө лигийг тэргүүлэгч Реал Мадрид болон Севилла клубын тоглолт болсон юм. Севиллагийн талбайд болсон тус тоглолтонд талбайн эзэд 2:1 –ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авчээ. Тоглолтын эхний гоолыг Мадридаас Криштиану Роналду оруулсан бол Севиллагаас Бакка дубль хийжээ. Ингэснээр Реал Мадрид клуб хүснэгтийн гуравдугаар байранд бичигдлээ. Харин ялалт байгуулсан Севилла клуб лигийн сүүлийн зургаан тоглолтондоо дараалан ялалт байгуулаад байгаа аж.
Сэтгэгдэл (1)