
Реал Мадридын бүдрэлтийг ашиглан Атлетико Мадрид лигийг тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн шөнө Атлетико Мадрид клуб өөрийн Весинто Калдирон цэнгэлдэхдээ Гранада клубыг хүлээн авч 1:0 –ийн харьцаатай хожил авсан байна. Тоглолтын цорын ганц гоолыг Атлетикогийн лидер Диего Кошта оруулжээ. Диего Кошта Ла лигт 24 гоолтой хоёрдугаар байранд бичигдэж байна. Ингэснээр Атлетико Мадрид клуб энэ жил лигийг анх удаа тэргүүлж байгаа нь энэ.