
Эль классикод "ялгуусан" ялалт байгуулаад буй “Барса” өчигдөр мөн л өрсөлдөгчөө буулган авчээ. Тэд талбай дээрээ Селта клубыг хүлээн авч 3:0 –ээр хожисон байна. Барселона клубээс гоолуудыг Неймэр хоёрыг, Лео Месси нэгийг оруулжээ. Ингэснээр “Барса” хоёр дараалсан ялалтынхаа ачаар лигийн хоёрдугаар байран бичигдэж, тэргүүлэгч Атлетико Мадридаас ердөө ганцхан онооны зөрүүтэй боллоо. Мөн шүүмжлэлийн бай болоод байсан Бразиль тоглогч Неймэр хоёр гоол оруулсан нь фэнүүдийнх нь хувьд баярт мэдээ юм.