
АНУ –ын Миами хотноо үргэлжилж буй талбайн теннисний “Sony open” тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж дараагийн тойрогт өрсөлдөх тамирчид тодорлоо. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт дэлхийн чансааг тэргүүлэгч Рафэйл Надал тэмцээний 14 дүгээрт эрэмбэлэгдээд буй Фабио хоёрын хооронд болсон юм. Хоёр тамирчин нийт хоёр цаг гаруй тоглож, Р.Надал хоёр үеийн ширүүхэн тулааны эцэст өрсөлдөгчөө буулгаж авсан. Мөн шөвгийн дөрөвт нэгэн үе дэлхийн чансааг тэргүүлж явсан алдарт Рожер Феддерер, Милаш Раунич, Томаш Бэрдик зэргийн шилдэгүүд үлдээд байна.