
Ла лигийн 30 дугаар тойрогт Селта клубыг 3-0 харьцаагаар хождог тоглолтын 20 дахь минутад өвдгөндөө бэртэл аван талбайг чөлөөлсөн юм. 32 настай Барселона болон Испанийн шигшээ багийн хаалгач Виктор Валдес өвдөгний холбоос урагдсан тул хагалгаанд орохоор болжээ. Энэ улирлыг дуусгаад багаасаа явахаа мэдэгдээд байсан тэрээр дэлхийн аваргыг ч өнжихөөр болсон байна.