
Энэ сарын 26-нд Өвөрхангай аймгийн “Бат-Өлзий сумынхан ариун дагшин нутаг руугаа хөрөө, сүх барин дайрчээ” нэртэй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл энэ талаар УЕПГ-ын албаны хүнээс тодруулахад "Энэ сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст “Бат-Өлзий сумын нутаг Хойд агуйтын Санж, Сүвээ гэх улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн байна” гэж мэдээлэгдсэний дагуу холбогдох шалгалтыг хийж Сум дундын прокурорын газраас энэ сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 201415010044 дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ хэрэгт прокурор хяналт тавин ажиллаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/