
Английн Челси клубын Сенегал довтлогч Демба Ба багаасаа явахыг хүсч байгаа тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Тэрээр “Намайг энд гараанд гаргахгүй байна. Тийм болохоор би тогтмол гараанд гарахын тулд багаа орхих хэрэгтэй. Энэ талаар би агенттайгаа нухацтай ярьсан” гэжээ. Челси клуб түүнийг өнгөрсөн жилийн өвлийн солилцоо наймааны цонхоор Нью Кастлаас худалдаж авсан. Өдгөө 28 нас хүрч буй Сенегал довтлогчийг өөрийн болгохоор Итали, Герман, Английн томоохон багууд ярилцаж байгаа гэнэ. Демба Ба гэхдээ өөрөө Италид эсвэл Англид үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.