
Тус арга хэмжээний үеэр улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж Мандал сумын харьяат улсын начин Чотонгийн Баянмөнх түрүүлж, улсын заан Баттулгын Соронзонболд үзүүр булаав.
Их шөвгийн дөрөвт улсын заан Батзоригийн Батмөнх, улсын харцага Намсрайжавын Батсуурь нар шалгарлаа. Тус барилдаанд Мандал сумын харьяат залуу бөхчүүд хүч үзэн барилдаж Ерөө сумын харьяат Одсүрэнгийн Болд-Эрдэнэ заан нэгийн даваанд аймгийн арслан Н.Эрдэнэчулууныг орхиж хоёрын даваанд Д.Баасандорж зааны аманд гарсан билээ. Н.Баярбаатар Ч.Батчулууныг, Ч.Эрдэнэсайхан Д.Баасандоржийг тус тус орхилоо.
Эх сурвалж: Hiimori.mn