
АНУ –ын Миами хотод үргэлжилж буй талбайн теннисний “Sony open” тэмцээний шөвгийн наймын хоёр тоглолт боллоо. Эхний тоглолт Новок Жокович болон Энди Мурэй нарын хооронд болсон. Хоёр теннисчин хоёр үеийн турш тоглож Новок Жокович 6:5, 6:3 харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авснаар дараагийн шатанд шалгарсан. Харин нөгөө тоглолт нь чансааны тавдугаарт бичигдээд буй Рожер Феддерер болон Кэй Нишикоригийн хооронд болсон. Сонирхолтой нь Япон тамирчин 3:6, 7:5, 7:4 –ийн харьцаагаар Рожер Феддерерийг хожиж дараагийн шатанд шалгарсан юм. Энэ хоёр тамирчин хагас шигшээд хоорондоо өрсөлдөх оноолт таарчээ.