
АНУ-ын Майами хотод болж буй “Sony open” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчлсан төрлийн аваргын төлөө өрсөлдөхөөр Серена Уильямс шалгарлаа. Тэрээр шөвгийн дөрөвт Оросын Мариа Шараповаг хоёр үед 6:4, 6:3 -аар буулган авч финалд өрсөлдөх эрхтэй болжээ. Алдарт теннисчин бүсгүй тус тэмцээний цомын төлөө долоо дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа нь энэ. Өмнө нь зургаан удаа аваргалаад байсан. Өнөөдөр чансааны хоёрт эрэмбэтэй Хятадын Ли На, жагсаалтын аравт бичигдэж буй Словакийн Доминика Цибулкова нарын хэн ялсан нь Серенатай аваргын төлөө тоглоно.