
Японы Сайтама хотод явагдаж буй уран гулгалтын ДАШТ -ний эмэгтэй ганцаарчилсан төрлийн медальтнуудаа тодорчээ. Тус төрөлд нийт 33 тамирчин өрсөлдсөнөөс Японы уран гулгагч Мао Асада 78.66 гэсэн оноогоор аварга болжээ. Түүний хувьд дэлхийгээс гурав дахь алтаа зүүж буй энэ юм. Тэрбээр урд нь Гётерборг болон Турины дэлхийн аваргаас алтан медаль хүртээд байжээ. Харин дэлхийн аваргын мөнгөн медалийг “Сочи 2014” өвлийн олимпийн хүрэл медальт Италийн Каролина Костнер 77.24 оноогоор зүүсэн бол хүрэл медалийн эзнээр 15 настай Орос охин Юлия Липнецка хүртжээ. Тэрээр 74.54 оноо авсан байна.
Сэтгэгдэл (1)