
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Гуравдугаар сарын 4 долоо хоногийн турш “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино орлогоороо тэргүүлсэн энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн Нямгаваа найруулагч найруулж нэг ангийнхан тоглосон “Хязгааргүй” кино хоёрдугаарт жагсаж араас нь зөвхөн Тэнгис кино театрт гарч буй “Алсын удирдлага” кино удааллаа.
Mollywood Box Office
№ Киноны жагсаалт Өмнөх орлого 3.20-3.27 Нийт 3 дугаар сарын орлого
1 Аз жаргалын шок 405,247,918 23,014,000 428,261,918
2 Хязгааргүй 71,986,466 12,703,211 84,689,677
3 Алсын удирдлага 13,121,889 1,010,905 14,132,794
Д.Ундрах