“Harry Potter” киноны залуу од Эмма Уатсон төрөлхийн гоо үзэсгэлэнтэй гэдгээрээ алдартай. Тэрээр саяхан шинэхэн киноныхоо улаан хивсний ёслолд оролцохдоо цүнхэн доторх гоо сайхны бүтээгдэхүүнээ олонд дэлгэжээ. Эмма цүнхэндээ арьс чийглүүлэгч, сормуусны будаг хатаагч, энгэсэг зэрэг 30 бүтээгдэхүүнтэй явдаг байна. Ямар ч нөхцөлд бэлэн байх дуртай түүний цуглуулгад тийм ч үнэтэй, содон зүйл байсангүй.











