
Спортын шилдэгүүдийг тодруулдаг хамгийн том ёслолын ажиллагаа “Лауроёс” болж өнгөрлөө. Энэ наадам нь спортын хамгийн, хамгийн гэсэн тодотголтой тамирчдыг нэрлэдэг учиртай. Энэ удаагийн наадам Малайзын нийслэл Куала Лумпурт болсон. Ингээд өнгөрсөн жилийн хамгийн шилдэг тамирчнаар “Ф1” –ийн нисгэгч С.Веттел шалгарсан. Хамгийн шилдэг багаар Байерн Мьюхен тодорсон. Тэд өнгөрсөн жил хүртэж болох бүх цомыг авсан. Шилдэг эргэн ирэлт хийсэн тамирчин Р.Надал шалгарчээ. Р.Надал урт хугацааны хүнд бэртэлээсээ эргэн ирж хуучны гайхалтай тоглолтоо үзүүлж чадсан юм. Тэрээр шагналаа гардаж авсаныхаа дараагаар “Энэ шагнал надад өшөө их боломж байгаа гэдгийг ухаарууллаа” гэж хэлжээ. Мөн улиралын шилдэг шинэ залуу тамирчнаар Мото спортын тамирчин Марк Маркус, Паралимпын шилдэгээр өнгөрсөн өвлийн паралимпэд гайхалтай оролцсон Мерриг шалгаруулжээ.