Өнгөрсөн жил "Үүр хамт байгаач Ээжээ" богино хэмжээний киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Бондоолой фильм" анхны бие даасан уран бүтээлдээ оржээ. Зураг авалт нь ид хийгдэж байгаа киноны зохиолыг найруулагч А.Миеэгомбо, Г.Золжаргал нар хамтран бичсэн байна. Одоогоор тус киноны тухай мэдээлэл төдийлөн их биш байгаа бөгөөд бид тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.




24tsag.mn