зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт” болж байна

2014-3-28
0
ЖИРГЭХ

1Эрүүл мэндийн яам, “Иргэний Эрүүл Мэндийн хяналт шинжилгээний зөвлөл” төрийн бус байгууллагатай хамтран Монголд анх удаа “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт”-ыг өнөөдөр “АСА” циркэд зохион байгууллаа.

Уг чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Г.Уянга болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, 30 гаруй төрийн бус байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 2000 гаруй төлөөлөгч оролцож, иргэдийн өмнө тулгарч буй эрүүл мэндийн асуудлаа хэлэлцэн, чуулав.

 Энэхүү чуулганыг эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилтийг иргэн бүрт хүргэх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх хэвшлийг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгох, Монгол улсыг “Иргэний эрүүл мэндийн үндэсний өдөр”-тэй болгох зорилгоор зохион байгуулж байгаа аж.
2
3
4
Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд хүрэлцэн ирсэн иргэдэд үйл ажиллагаагаа тайлагнах, эрүүл амьдрах зан үйлийн зөвөлгөөг хүргэж байсан нь иргэдийн талархлыг хүлээж байсан юм. Мөн тус чуулга уулзалтаас “Монгол Улсын Иргэний эрүүл мэндийн тунхаг бичиг”-ийг батлан гаргах юм.

 Мөн “Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт”-ын хүрээнд оюутан залуусын дунд “Эрүүл үр удам” сэдэвт эссе бичлэгийн уралдаан, ЕБС-ийн сурагчдын дунд “Эрүүл амьдрах миний төсөөлөл” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж, 500 гаруй бүтээлээс шилдгүүдийг тодруулсан.
5
6
Тус чуулганы үйл ажиллагааг нээж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ иггэн бүр хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн эрүүл мэндэд анхаарч байхын чухлыг онцлоод ийнхүү иргэд, шат шатны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хамтран иргэний эрүүл мэндийн асуудлаа хэлэлцэж байгаа нь анхны бөгөөд үр дүнтэй, цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж буйг тэмдэглэлээ.
7
Эрүүл мэндийн сайд Н.Удвал чуулганы салхийг хагалж, “Эрүүл мэндийн длвтолгоо” сэдвээр илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ, “Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзэхэд 55-60 хувь нь тухайн хүний амьдралын хэвшил, зан үйлтэй холбоотой байдаг, 25 хувь нь бусад салбар/боловсрол, байгаль орчин, дэд бүтэц, хүнс, ядуурал, хөдөлмөр г.м/, 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн ажилтнуудаас тус тус хамаардаг ба 5-10 хувь нь тухайн хүний удамшлаас хамаатай байдгийг ДЭМБ тогтоосон байдаг. Аливаа улс орнууд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахдаа дээрхи хүчин зүйлсийг удирдан ажиллахад гол чиглэлээ хандуулдаг байна.

  Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийг эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчдад чиглүүлэн (хүний эрүүл мэндэдэд нөлөөлдөг хүчин зүйлсийн 10-15 хувийг эзэлж буй бүлэг) 2013 онд хийж ирлээ. Энэ хугацаанд эрүүл мэндийн байгууллага, эмч, ажилчидтай холбоотой хүлээгдэл чирэгдэлийг бууруулах, хүнд суртлыг арилгах, албан бус төлбөрийг бууруулах, харилцаа хандлагыг өөрчлөн сайжруулах, алдаа дутагдалыг бүртгэж, бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. 2012 оны 11 дүгээр сард Сайдын тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарт хүлээгдэл чирэгдэлээ бүртгэдэг шинэ соёлтой болсон бөгөөд эрүүл мэндийн статистикт эмнэлгийн хүлээгдэл чирэгдлийг бүртгэж, мэдээлдэг боллоо. Ингэснээр өнгөрсөн он гэхэд эмнэлэгт хэвтэх, эмнэлэгт үзүүлэх иргэдийн тоо/хэдэн 1000-аар/ нэмэгдэж эхэлсэн. Мөн эмнэлэг хооронд өвчтнийг шилжүүлэх чирэгдлийг бууруулах үүднээс бүх эмнэлгүүдийг яаралтай тусламжийн тасаг, нэгжтэй болгосон. Энэ чиглэлийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхээр эрмэлзэж байна.

  Телемедициний сүлжээг орон даяар нэвтрүүлсэн. Үндэсний хэмжээний яаралтай тусламжийн асуудлаар тогтмол хурал зохион байгуулж, статсистик мэдээлэлтэй болж байна.

  Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай хуулийг Засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байна. Мөн Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудад бий болгохоор ажиллаж байна. Тодорхой хэмжээгээр хэрэгжиж эхэлсэн” хэмээв.
8
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийн 55-60 хувийг эзлэнэ гэж үзэж буй хувь хүний амьдралын хэвшил, зан үйл рүү хандсан ажлыг 2014 онд хийхээр Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогоо тодорхойлоод байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн асуудалд бусад салбарыг татан оролцуулах, иргэдийн оролцоог уг асуудалд хандуулахаар зорин ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдэх нэг ажил нь энэхүү “Иргэний эрүүл мэндийн үндэсний форум” болж байна” гэлээ.

  Эрүүл мэндийн талаархи бүх нийтийг боловсролтой болгосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэдгээ хувь хүн, иргэн мэдэж, эрүүл мэндээ өөрсдөө хэрхэн хамгаалах, өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх талаар мэдлэг эзэмших, чадвартай болох нь чухал юм гэдгийг уулзалтын үеэр салбарын сайд хэлж байв.
9
Монгол Улс 2 сая 943 мянга орчим хүн амтайгаас 49 хувийг эрэгтэйчүдд, 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол 15 хүртэлх насны хүүхэд 28 хувь, 15-64 насны хүн ам 68 хувь, 65 ба түүнээс дээш насныхан 4 орчим хувийг тус тус эзэлж байна.

 Харин Монгол хүний дундаж наслалт 69. Үүнээс эмэгтэйчүүд 75, эрэгтэйчүүд 65 байдаг аж. Хүн амын дундах нас баралтын шалтгааны дийлэнх хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, багагүй хэсгийг хавдрын өвчлөл, хоол боловсруулах замын өвчлөл, осол гэмтэл эзэлдэг байна. Энэ нь ердөө амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөл байдаг бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн турш өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 Тодруулбал, 3 хүний нэг нь зүрх судасны өвчнөөр, 5 хүн тутмын нэг нь хавдраар нас барж байна. Мөн 3 хүн тутмын нэг нь, 45-аас дээш насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэйгээр амьдарч байна. Цусны даралт ихсэлтийн тархалт 28 орчим хувь байгаа нь эрчүүдийн дундах тархалт илүү байгааг судалгаагаар тогтоожээ.
10
Дээрх жишээ болгон хэлсэн өвчлөлүүдээс иргэд өөрсдийгөө хамгаалах бүрэн боломжтой байдаг. Тухайлбал, Монгол хүн хоногт 11,1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн хэмжээнээс 2 дахин их байна. 5 хүний нэг нь биеийн жингээ бууруулах, 15 хувь нь хооллолтын хэв маягаа өөрчлөх, 11 орчи хувь нь идэвхитэй хөдөлгөөнтэй байх нь цусны даралтаа бууруулахад нөлөөлөлхгүй гэж үздэг нь туйлын буруу ойлголт юм. Иргэд амьдралын хэв маягаа өөрчлөхөөс илүүтэй эмийн эмчилгээнд хэт найддаг ажээ. Тиймээс Эрүүл мэндийн сайдын санаачлагаар маш энгийн бөгөөд бүх нийтийг хамарсан “Эрүүл мэндийн довтолгоо”-г дараах чиглэлүүдээр хийхээр төлөвлөснөө Эрүүл мэндийн сайд Н.Удвал илтгэлдээ дурьдлаа. Үүнд:

 - Бүх нийтэд ЦУСНЫ ДАРАЛТЫН боловсрол олгоё

 - ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫГ эрт илрүүлж, хорт хавдраас урьдчилан сэргийлж сурья

 - ОСОЛ ГЭМТЭЛД өртөхгүй, түүнээс урьдчилан сэргийлье

 - Гэр бүлээ зөв төлөвлөж, эрүүл үедээ жирэмсэлж, эсэн мэнд амаржиж, эрүүл хүүхэд төрүүлж хэвшье. Охин үрдээ анхаарал тавьж, охидын жирэмслэлтийг зогсооё

 - Хүүхдийн дэргэд архи уухгүй, хүүхдээ архинд явуулахгүй, архины хэрэглээгээ багасгаж, архи хэтрүүлэн хэрэглэдэггүй эрүүл саруул ард түмэн болцгооё

 - Уур уцаараа зөв удирдаж, стресс бухимдлаа зөв аргаар тайлж чаддаг, амар амгалан ард түмэн болцгооё

 - Өглөө нарнаар эртэч сэрж, нарны алхалт, нарын дасгал, нарны гүйлт хийж, идэхитэй, эрүүл, чанартай урт насалцгаая

 - Сонирхсоноо эсвэл дуртайгаа биш эрүүл байхны төлөө зөв хооллож сурцгаая

 - Хүүхэд, өсвөр үеийнхэндээ анхаарал халамжаа харамгүй өгч, хүүхдийг өдөрт 45 минутаас ихгүйгээр компьютер тоглоомоор тоглуулж, ирээдүй хойч үеэ донтолтоос хамгаалж, алан хядлагын хорт сурталчилгаанаас холдууья

 - Өөрийн болоод гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийн жинхэнэ эзэн нь байж, бие сэтгэлээ өвчлөхөөс нь өмнө хайрлан хамгаалдаг, өвчнөөс урьдчилан сэргийлдэг, мэдлэг, боловсрол, дадал хэвшилтэй болцгооё.
11
Мөн чуулганы үеэр Эрүүл мэндийг дэмжигч иргэдийн "Зуундай" холбооны ахмадууд йог, бясалгалын дасгалын үзүүлбэр үзүүлсэн нь оролцогчдод урам өгсөн үйл явдал боллоо. Эдгээр ахмадууд хэдийнэ 70 насны босгыг давсан ч идэвхитэй хөдөлгөөнөөр  эрүүл чийрэг амьдарч байгаа аж. Тус холбоо байгуулагдаад 15 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд өөрсдийн бололцоогоороо өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Энд ирсэн ахмадууд йог, бясалгалаар 1-8 жилийн хугацаанд хичээллэж байгаа гэнэ. Долоо хоног бүр уулны алхалт, хийн болон йог, бясалгалын дасгалыг хийж хэвшжээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Uhaalag said amjilt (103.26.194.5)
    Udval said uhaalag dovtolgoo hiij baina, amjilt
    2014 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 13 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 14 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 29 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК