зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Амарболд генерал батлан даалтад гарч, Г.Нямдорж мөрийтэй тоглож байгаад баригдав

2014-3-29
0
ЖИРГЭХ
Энэ долоо хоногт гарсан онц, ноцтой хэргүүд болоод албан тушаалтнуудын хэргийн мөрдөн байцаалтыг явцыг танилцуулж байна.

    Энэ долоо хоногт гарсан онц, ноцтой хэргүүд болоод албан тушаалтнуудын хэргийн мөрдөн байцаалтыг явцыг танилцуулж байна.

0688d3767bb74f81bigЧ.Амарболдыг суллаж, Ш.Батсүхийг магадлангаар гаргах эсэхийг ярилцаж байна

ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд хугацаанаас өмнө тэнсэн суллагдах эсэхийг шүүхээр хэлэлцэхээр болсон талаар бид мэдээлж байсан. Учир нь ШШГЕГ-аас хошууч, генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө хуулийн хүрээнд суллах боломжтой хэмээн холбогдох материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байдаг. Харин прокурорын байгууллагаас түүнийг магадлангаар суллагдах боломжтой хэмээн материалыг нь Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн юм. Ингэснээр шүүхээс түүний материалтай танилцаж, 30 хоногийн дотор товлох ёстой болсон.

Хурлаар түүний магадлангаар суллагдах эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах байсан бөгөөд хэдхэн хоногийн өмнө шүүх хариугаа гаргажээ. Тодруулбал, уржигдар Ч.Амарболд генералыг  магалдангаар суллах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Харин Амгалангийн хорих ангид ялаа эдэлж буй хурандаа Ш.Батсүхийг энэ долоо хоногт суллах шийдвэр гарч магадгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.

251b88a1a9f25381bigУИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

УИХ-ын гишүүн асан Д.Дондог, болон А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нар нь бүлэглэн барилга барих газар олж өгнө гэж бусдыг хуурч мэхлэн залилж онц их хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байна.

Хэргийн материалыг дүүргийн 1-р прокурорын газраас хянаад дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдэж хэргийг энэ сарын 24-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд шилжүүлжээ.

Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа нь УИХ-аас УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар шийдвэр гаргахгүй хугацаа алдаж байсан болон яллагдагч нар олон удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлын улмаас түдгэлзүүлсэн байсан бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэлүүд нь арилсан учир хэргийг сэргээн шалгуулж улмаар шүүхэд  шилжүүлжээ.

d0ee1bd8429203d4bigӨвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын засаг дарга модны хэрэгт холбогджээ
Өвөрхангай аймгийн  Бат-Өлзий суманд гэрлийн шон босгох тендерт ялсан нэгэн компани ашиглах модоо тус аймгаас бэлтгэхийг зөвшөөрөөч хэмээн сумын засаг дарга Н.Баттулгад хандахад тэрбээр зөвшөөрсөн нь багагүй хэл амыг дагуулаад байна.  Улмаар энэхүү үйлдэл нь хууль хяналтын байгууллагад илчлэгдэж, шалгуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Өмнө нь тус аймагт өндөр хүчдэлийн шонгууд ашиглалтад орсон бөгөөд тендерт ялсан  компани нь унанги хаягдал модоор шон босгох байтал нойтон мод бэлтгэж, шон босгосон нь мөн л  багагүй хэл амыг дагуулж байжээ.

Уг нь аймаг сумын засаг дарга мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй аж. Харин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бэлтгэх модны хэмжээг батлаад, зөвхөн ой цэвэрлэгээний журмаар унанги цэвэрлэгээний модыг бэлтгэдэг аж.

1e9365868a9ebc73originalМИАТ-ын газрын дарга асан С.Билэгсайханыг шалгаж байгаа
МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад саяхан албан тушаалаас нь огцоруулсан С.Билэгсайханыг ЭЦГ-аас шалгаж, улмаар АТГ-т эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн талаарх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Тэгвэл энэ талаар АТГ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн" гэв.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Билэгсайхан МИАТ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын нэгэн компанитай нислэгийнхээ бүх тийзийг борлуулах гэрээ байгуулж, гарын үсэг зурсан аж. Энэ гэрээ нь МИАТ компанид ашиггүй, харин ч тус компанийг алдагдалд оруулахаар байсан учир  АТГ-т шалгуулахаар болсон гэнэ.

bbe2e277d6f458d1big”Мунзуй” хочит Г.Нямдорж мөрийтэй тоглож байсан нь үнэн гэв
Энэ сарын 22-нд мөрийтэй тоглож байсан гурван хүнийг цагдаагийнхан илрүүлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр  хороонд байрлах “DHL” барилгын есөн давхарт байрлах ресторанд иргэн 41 настай эрэгтэй Н, 32 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б нар нь мөрийтэй “покер” тоглож байсан талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Мэдээллийн мөрөөр бид Сүхбаатар дүүргийн “DHL” төвийг зорьж, тус рестораныг хариуцсан албан тушаалтантай холбогдоход "Манайд тийм хэрэг огт болоогүй. Энэ талаар сонсооч үгүй" гэв.

Улмаар "DHL" компанийн холбогдох албаны хүнээс энэ талаар тодруулахад "  “DHL” бол олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй компани. Тэрнээс биш ресторан ажиллуулдаг газар биш. Манай оффисын есөн давхарт байрладаг ресторан бол түрээсийнх. Тийм болохоор манай компанитай ямар ч хамааралгүй. Манай компаний нэр төрд халдсан хэрэг болж байна” хэмээсэн юм.

Тэгвэл энэ хэрэгт "Мунзуй" хочит Г.Нямдорж холбогдсон талаарх мэдээлэл цацагдаж байгаа. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Ганбаатар овогтой Нямдорж гэх 41 настай эрэгтэй баригдсан" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (182.160.34.23)
    Жинхэнэ шударга генерал хэлмэгдсэн дээ дахин ийм хэлмэгдүүлэлт бүү гараасай
    2014 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.191)
    tanai sitiin setguulchid jahan medlegtei bolmoor yum batsuhiig sullahiig yariltsaj bna dor hayaj 30 honog bno yumaa jaahan sudalj bgad bichij bgach deee
    2014 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    ашгүй дээ сайн хүн
    2014 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    наараа солицгоож байгаан биз дээ.
    2014 оны 03 сарын 29 | Хариулах
  • irgen (103.26.194.16)
    naad saitaa khaagaach
    2014 оны 03 сарын 29 | Хариулах
  • irgen (103.26.194.18)
    Amarbold khils kheregt orson khun Odoo amar taiban suukh vhag
    2014 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК