
Дуурийн гол дүр болох Алай салбадай Риголлеттогийн дүрд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны мөнгөн медальт, УДБЭТ-ын гоцлооч, МУГЖ Э.Амартүвшин тоглох юм. Э.Амартүвшиний хувьд баритон хоолойтой учир дүрээ үзэгчдэд илүү хүргэж чаддаг нэгэн.Тэрээр Италийн театрт Ж.Вердийн алдарт “Риголетто” дуурийн Монтеронегийн гүнгийн дүрд дуулж байсан. Харин Алай салбадай Риголлеттогийн охин Жильдагийн дүрд МУГЖ Ө.Уянга, Герцог Мантуанскийн дүрд М.Даваадорж нар тоглоно.
Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөж буй үйл явдлын тухай өгүүлэх зохиолыг хөгжмийн хэлээр хүүрнэсэн хүн нь Ж.Верди. Энэ удаа “Реголетто” дуурийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдан тоглуулна. Харин зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллах аж.
Үйл явдал XVI зууны үеийн Италийн Мантуе хотод өрнөнө.