
Төрийн мэдээллийн технологийн газрын удирдлага мэргэжилтнүүдийн чуулга уулзалт өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ үеэр мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.
Мөн төрийн өндөр нууцлалын дотоод сүлжээг нэвтрүүлж байгааг чуулганы үеэр мэдэгдэв. Уг сүлжээ нь ашиглалтад орсноор төрийн албан хаагчид ажлын цагийг интернэтэд ашиггүй өнгөрөөдөг байдал халагдах юм байна.