"М Галакси студи"-ийн 10 жилийн ойд зориулан хэрэгжүүлсэн залуу уран бүтээлчдийг дэмжих "Alfa music" төслийн ялагчаар реппэр Номин тодорсон билээ. Тэрээр энэхүү төслийн ялагч болсноор алдарт Бруно Марсын тоглолтыг үзэнгээ Хонконгоор аялах эрхтэй болсон юм. Тэгвэл реппэр бүсгүй зохион байгуулагчдын хамтаар энэ сарын 28-нд Хонконгийг зорьсон бөгөөд өчигдөр Бруно Марсын “The Moon sunshine” аялан тоглолтыг үзэж сонирхсон байна. Ингээд түүний аялалын зургуудаас та бүхэнд сонирхуулъя.









А.Наран
24tsag.mn