
Канадын Ванкувер хотноо болох тус лекцэнд 10 мянган хүн оролцох юм. Энэ талаар хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Цэнддок хамба Далай ламын уулзалтыг зохион байгуулах юм билээ. Ванкувер дэх монголчуудын холбооны тэргүүн Болд хэмээх залуу биднийг түүнтэй холбож өгснөөр ийм урилга авлаа” гэжээ.
Ойн баяраа тохиолдуулан гадаадад аялан тоглолтоо хийж яваа хамтлагийн залуус өчигдөр Монреаль тоглосон бол ирэх 4 сарын 5-нд Торонтод уран бүтээлээ толилуулаад нутгийн зүг жолоо эргүүлнэ.
Дашрамд дуулгахад, “Хурд”-ынхан ирэх 4 сарын 28-наас тавдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх Азийн рок хөгжмийн наадамд оролцох гэнэ. Шанхай хотод болох “А” зэрэглэлийн уг наадамд Монголоос анх удаа уран бүтээлчид оролцох бөгөөд “Хурд”-ынхан наадмын сүүлийн өдөр 40 минут тоглох юм байна.
24tsag.mn