
АНУ-ын Майами хотноо болсон “Sony open” тэмцээний эмэгтэйчүүдийн аварга тодорлоо. Энэ төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч, алдарт Серена Уильямс, тус чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Ли На нар аваргын төлөө тоглосон юм. Хоёр теннисчин ширүүн хоёр үеийн тулаан хийсэн бөгөөд Серена Уильямс 7:5, 6:1 –ээр илүүрхэж, аваргын цомоо хамгаалан үлдлээ. Серена өнгөрсөн жил ч гэсэн энэ тэмцээнд түрүүлсэн юм. Ийнхүү Серенагийн хувьд “Sony open” тэмцээний долоо дахь цомоо өргөлөө.