
АНУ –ын Миами хотноо үргэлжлэн явагдсан “Sony open” тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Серби теннисчин Новак Жокович аварга боллоо. Тэрээр эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Р.Надалтай тун хурдан хугацаанд тоглосон гэхэд болно. Хоёр теннисчин ердөө хоёрхон үе тоглосон бөгөөд Сербийн Новак Жокович 6:3, 6:3-аар Испани теннисчинг буулган авсан юм. Ингэснээр тэрээр аваргын цом болон шагналын 5.4 сая ам.долларын эзэн боллоо.