
Английн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Жорж Майкл өвчний улмаас тайзаа бүр мөсөн орхиж магадгүй болжээ. Тэрээр уушгины өвчний улмаас нэг хэсэгтээ тайзаа орхиж саяханаас эргэн ирээд байсан юм. Түүний хамгийн сүүлд гаргасан "Symphonica" цомог нь ч фенүүдэд нь ихээхэн хүрч байв.
Харамсалтай нь нэрт дуучны өвчин сэдэрч удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Тэрээр тун удахгүй энэ талаар мэдэгдэл хийхээр болсон бөгөөд түүний ойрын хүмүүсийн яриагаар Жорж Майкл энэ удаа тайзаа бүр орхиж магадгүй гэнэ.
24tsag.mn