
Булган аймгийн төв Булган хотод өнгөрсөн амралтын өдөр үндэсний спортын ууган мастер, далай даян дархан аварга Б.Түвдэндоржийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 64 бөхийн барилдаан болж өнгөрлөө. Тус барилдаанд олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр үзүүрлэж, Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн байна. Барилдааны уран барилдааны тусгай шагналыг Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Эрдэнэд гардуулан өгчээ. Б.Түвдэндорж аварга нь тамирчдаас анх удаа 1960 онд БНМАУ-ын үндэсний спортын гавьяат мастер цол хүртэж байжээ. Тэрээр 1930 онд нутгийнхаа Эргэл овооны наадамд анх зодоглон түрүүлж, бөх болох гараагаа эхэлсэн аж. Улмаар улсын их баяр наадамд долоон удаа түрүүлж, гурван удаа үзүүрлэн харьшгүй хүчит бөх юм.