
Завхан дэвжээний энэ сарын барилдаан болж Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир түрүүлжээ. Өнгөрсөн амралтын өдөр МБӨ-нд болсон тус барилдаанд 56 хүчит бөх барилдсан юм. Энэ барилдааныг Завхан аймгийн Дархан-Уул аймаг дахь нутгийн зөвлөлөөс зохион байгуулжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд тус дэвжээний барилдаан болж, хүчит 64 бөхөөс аймгийн арслан Л.Лха-Очир түрүүлж, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр үзүүрлэж байсан удаатай. Харин энэ сард мөн л дээрх хоёр бөх дахин тэргүүн байр булаалдаж Л.Лха-Очир дахин түрүүллээ. Шөвгийн дөрөвт аймгийн заан Б.Шаравнямбуу, сумын заан Б.Чимэдвандан нар шалгарчээ.