
Леброн Жеймс өнөөдөр тоглолтынхоо өмнөх халаалтын шидэлтийг нэгэн охинтой цуг хийжээ. Тэрхүү охины нэрийг Эбони Нэттлес Бэй гэдэг бөгөөд 16 настай ахлах сургуульдаа сагсан бөмбөг тоглодог байсан боловч хорт хавдар өвчин тусч амьдрах хугацаа тун бага үлдээд байгаа нэгэн ажээ. Лэброн энэ охинд сэтгэлийн дэм өгч амьдралынх үлдсэн хугацаанд мартагдахааргүй нэгэн дурсамжийг үлдээхийг хүссэн энэ ажээ. Охин тоглолтын өмнөх шидэлтийн халаалт хийхээс эхлээд тоглолт эхлэх хүртэл Миами Хит багийн нэг гишүүн мэт байжээ. Эбони охин Лебронтой уулзахын тулд түүний твитер хуудсанд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн #LebronMeetEbony хэмээн жиргэж эхэлжээ. Үүнийг нь мэдсэн Леброн охины мөрөөдлийн биелүүлсэн нь энэ ажээ.