
Английн ПЛ –ийн 31 дүгээр тойргийн топ тоглолт нь Манчестер Сити болон Арсенал клубын хооронд болсон. Арсеналын талбайд болсон тоглолт 1:1 –ийн харьцаатай тэнцэж хоёр баг оноо хуваалаа. Гоолуудыг Арсеналаас М.Фаламини хийсэн бол Ситигээс Давид Силва оруулжээ. Ингэснээр Арсенал клуб одоогоор 64 оноотой дөрөвдүгээрт явна. Харин “Сити” бусад багуудаасаа хоёр тойргийн тоглолт дутуу 67 оноотойгоо хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байна.