
Прьемер лигийг тэргүүлэгч Ливерпүүл клуб өөрийн “Анфелд” цэнгэлдэхдээ Тоттенхэм клубыг хүлээн авч тоглолоо. “Хотон шувуунууд” өрсөлдөгчөө 4:0 –ээр бут ниргэж, хүснэгтээ тэргүүлсэн хэвээр үлдэж чадлаа. Тоглолтын гоолуудыг Ливерпүүлээс Луис Суарез, Жордан Хендэрсон, Коутино нар хийсэн бол Тоттенхэмээс хамгаалагч Кабул өөрийн хаалгандаа гоолдсон юм. Ингэснээр Ливерпүүл клуб 71 оноотой болж, хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.