
Английн прьемер лигийн мэргэн буучдын жагсаалтыг Ливерпүүл клубын Уругвай довтлогч Луис Суарез тэргүүлж байна. Тэрээр өнгөрсөн тойрогт нэг гоол оруулснаар 29 гоолтой болж тэргүүлж явна. Түүний араас мөн л Ливерпүүлийн довтлогч Даниал Старреж 20 гоол оруулан хоёрдугаарт бичигджээ. Эдгээрийн араас Яаяа Туре болон Уэйн Рүүни нар явж байна.