
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 55 дугаар байрны 13 дугаар давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад 24 настай эрэгтэй амиа хорлохыг завдаж байсныг амжиж хаалгыг онгойлгон амь биеийг нь аварч цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Ер нь амиа хорлох үзэгдэл нийгмийн сртесснээс үүдэлтэй гардаг. Гагцхүү амиа хорлохыг завдах нь нэг ёсондоо гэмт хэрэгт тооцогддог гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй юм. Цаашлаад ар гэрийнхэн болоод эргэн тойронд асар их хор хохирлыг авчрана гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/