
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1А гудамжны 265 тоотод трансформатор шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад хашаанд цахилгааны шугмын тулгуур модон дээр өндөр хүчдэлийн дамжуудагч утасны бүрээс шатаж байсныг унтраасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 16 дугаар гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хөрсний өвс шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын гудамжинд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:27 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашаанд хөрсний өвс шатаж байсныг РЛО ашиглаж унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/