
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийг нь тагнаж чагнасан хэмээн ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн шалгуулахаар УЕП, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргасан тухай эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Б.Билэгт даргыг ажлаас нь чөлөөлж, өөр хүн оронд нь томиллоо гэх шум тарах боллоо. Энэ талаар ЦЕГ-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад "Бид мэдэхгүй. Хууль зүйн яамнаас асуу" гэв.
Тэгвэл Хууль зүйн яамны
Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболдоос энэ талаар тодруулахад "Тийм зүйл байхгүй. Б.Билэгт дарга хэвээрээ ажиллаж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/