
Энэ сарын 28-ын өдөр Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд "Тоёото прүсс" маркийн автомашинд нэн ховор амьтны эд эрхтэн авч явж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат 44 настай эрэгтэй Ш, 26 настай Б нар нь ховор ан амьтны жагсаалтанд орсон баавгайн нойтон арьс мөн хүдрийн зар 12 ширхэгийг авч явсаныг нь эд мөрийн баримтаар илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэрвээ Улаан номонд орсон ховор ан амьтныг агнасан, тээвэрлэж явсан, бусдад зарахыг оролдсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох буюу 5 хүртэлх жилийн ялаар шийтгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)