
2014 он гарсанаас хойш цагдаагийн байгууллагад хар тамхитай холбоотой 11 хэрэг шалгагдаж байгаагаас 23 хүн холбогдуулан мөрдөн байцаалтыг явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хар тамхи, сэтгэцид нөлөөтэй бодисыг хууль бусаар хэрэглэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Уг хэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу уг гэмт хэргийн шинж чанараас шалтгаалаад 10-15 жилийн хорих ялаар шийтгэдэг байна. Тиймээс хүүхэд залуучууд ийм төрлийн хэрэгт холбогдохгүй байх, мөн сургуулийн багш нар хүүхдүүдэд энэ төрлийн бодисны хор хөнөөлийг таниулах хэрэгтэй цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Юутай өчигдөрхөн хар тамхины хэрэг гарсан талаарх мэдээлэл байна. Тиймээс энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Өчигдөр Сүхбаатар дүүргийн 4 -р хорооны нутаг дэвсгэрт орших иргэдээс хэсэг залуус машин дотроо хар тамхи хэрэглэж байна гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн. Улмаар дуудлагын дагуу очиж шалгахад "Ниссан мурана" гэх машинд Сүхбаатар дүүргийн 4-р хороонд оршин суух 23 настай, эрэгтэй М, мөн 28 настай эрэгтэй Н нар нь өвсний төрлийн зүйл хэрэглэж байсныг нь үйлдэл дээр нь таслан зогсоосон байгаа. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнчлэн тухайн газраас эд мөрийн баримтаар зарим зүйлийг хураан авсан" гэв.
Түүнчлэн, Баянгол дүүрэгт хэсэг охид хар тамхи хэрэглэж байгаад баригдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахад "Уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөн эх сурвалжаас авсан мэдээллээр очиж шалгасан. Энэ хэрэгт хар тамхи хэрэглэж, борлуулсан, тээвэрлэж явсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа" гэлээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)