Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн хэмээн үзэж, хууль хяналтынхан шалгаж байсан. Тэгвэл өнөөдөр дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал болж өндөрлөлөө. Улмаар шүүхээс түүнд улс төрийн алба хоёр жил хашихгүй байх, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 63 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ноогдуулжээ.Тэгэхээр Э.Эрдэнэжамъян суудлаасаа бууж, 12 сая 852 мянган төгрөгөөр торгуулах болж байгаа юм.
Юутай ч дэд сайд Э.Эрдэнэжамъян тухайн хэрэгтэй ямар ч хамааралгүй болох нь Интерполоос ирсэн албан бичгээс харагдаж байсан. Гэвч ийн шийтгэл оноосон нь янз бүрийн хэл амыг дагуулж эхэллээ. Тухайлбал, Э.Эрдэнэжамъянд ял хүлээлгэх сонирхолтой хэсэг бүлэг байгаа гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн явуулга хэмээж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (19)