
Бразил улсын нийслэл Рио Де Жанеро хотын борчуудын гэгддэг дүүргийг тухайн улсын цагдаа, цэргийнхэн хамгаалтандаа авчээ. Ийнхүү хамгаалтанд авах болсон шалтгаан нь тус улсад хоёрхон сарын дараа болох гэж буй ДАШТ –тэй холбоотой гэнэ. Тус хотын борчуудын дүүрэгт хар тамхи болон хууль бус гэмт хэрэг гардаг учраас хоёр сарын өмнөөс ийн анхаарал хандуулжээ. Дэлхийн аварга эхлэх тун дөхөөд буй энэ үед Сан Пауола хотын иргэд хэт өндөр үнээр босч буй тэмцээнийг эсэргүүцэж жагсаал хийсэн юм. Мөн энэ дүүрэгт Рио де Жанерогийн олон улсын онгоцны буудал ойр оршидог ажээ.