
Өнгөрсөн гуравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Батзориг /70 кг-ын жинд/ алтан медаль хүртсэн бол ОУХМ С.Батболд /57 кг-ын жинд/, ОУХМ Г.Идэрхүү /70 кг-ын жинд/, ОУХМ Н.Золбоо /125 кг-ын жинд/ нар тус тус хүрэл медалийн эзэн болсон байна.
Тус тэмцээнд Азербайжан, Беларусь, БНХАУ, Казахстан, Киргиз, Монгол, Узбек, Украин, Энэтхэг, Япон зэрэг гадаадын 10 орон болон ОХУ-ын бүрэлдэхүүний муж улсуудаас нийт 131 бөх өрсөлджээ.
24tsag.mn