
Монголбанкны төв байрны нэгдүгээр давхрын вестибюлийг шинэчлэх засварын ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Засварын ажлыг гүйцэтгэх аж, ахуйн нэгжийг тендерээр шалгаруулах юм.
Тендерийг 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10 цагаас өмнө Монголбанкны байран дээр авах бөгөөд тендерт оролцогчдыг байлцуулан мөн өдрийн 10 цаг 30 минутад нээнэ гэжээ.