
Япон улсын буцалтгүй тусламжийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн санхүүжилтээр Багшийн хөгжлийн ордон барьсан ч уг мөнгөний талыг нь эрх мэдэлтнүүд завшсан хэргийг хууль хяналтынхан шалгаж буй. Уг хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын нэр холбогдоод байгаа ч гол буруутай этгээд хил давж БНСУ руу зугтсан талаар эх сурвалж мэдээллээ. 6.1 тэрбум төгрөгөөс 3.8-аар нь барилга барьсан бөгөөд үлдсэн нь хаачсан нь мэдэгдэхгүй болсон энэ хэргийн шалгалтын ажиллагаа нэлээд удаашралтай явж байна.
Д.Ундрах /24tsag.mn/