
Хөлбөмбөгийн хөгжил дундаж төвшинд яваа азийн орнуудын дунд зохион байгуулдаг “Ерөнхийлөгчийн цом” олон улсны тэмцээний хэсгийн тоглолтууд манай оронд зохиогдох гэж байна. Тэмцээний хэсгийн тоглолтууд ирэх сарын 1-11 –ний хооронд үргэлжлэх бөгөөд хэсэг тус бүрээс шалгарсан багууд есдүгээр сарын 22-28 хооронд аваргын төлөө өрсөлдөх учиртай. Монголоос лигийн хамгийн олон түрүүтэй “Эрчим” клуб өрсөлдөх юм. Хэсгийн тоглолтын анхан шатны сугалаагаар манай багтай Балбын “Manang Marshyangdi”, Камбожийн “Svayrieng” клубтэй нэг хэсэгт багтжээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ерөнхийлөгчийн цом” –д нийт 11 улсын клуб оролцох ажээ.