
Манай дартсчид Хонконг улсад болсон азийн тэмцээнээс медалийн арвин ургацтай иржээ. Азийн дартсын холбооноос жил бүр зохиодог “The 10th ADA International Darts Tour” тэмцээнээс эмэгтэйчүүдийн төрөлд Д.Эрдэнэчимэг тэргүүлж цомын эзэн болжээ. Мөн тэрээр “Top Gun” ганцаарчилсан төрөлд оролцож хүрэл медаль хүртсэн. Харин эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Ш.Ган-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болсон юм. Тэмцээний сүүлийн өдөр багийн төрөлд өрсөлдөж дахин гуравдугаар байрт шалгарч, багаараа хүрэл цомын эзэд болжээ.