
Өрнөд бүсийг тэргүүлэгч Сан Антионо Спурс баг өнөөдөр Дорнод бүсийн тэргүүлж байсан Индиана Пэйсерсийн талбайд очиж 103:77 –ийн харьцаатай талбайн эздэд хатуухан хожигдол амсууллаа. Спурчууд дөрвөн үеийн турш онооны давуу талаа хадгалж явсан бөгөөд 26 онооны зөрүүтэй итгэл төгс ялалт байгуулсан юм. Талбайн эздээс хамгийн их оноог Пол Жорж авсан бол Сан Антионогоос Тони Паркер 22 оноо авч багаа тэргүүлжээ. Ингэснээр Сан Антионо Спурс баг энэ улирлалд 18 дараалан хожил байгуулж, нэгэн шинэ рекорд тогтоогоод байна. Харин Индиана Пэйсерс хоёр дараалан хожигдож бүсийнхээ хоёрдугаар байр руу уналаа.