
Европын хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн аваргуудын лигийн шөвгийн наймын эхний хоёр тоглолт өнөө шөнө болох гэж байна. Өнөөдрийн эхний тоглолт бол Аваргуудын лигийн цомыг гурван удаа өргөсөн Манчестер Юнайтэд болон тус цомыг таван удаа хүртээд буй Байерн Мьюхен клубын хооронд болно. Тоглолт манай цагаар 02:45 минутаас Английн “Улаан чөтгөр” –үүдийн талбай “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Хоёр багийн хувьд эхний тоглолт маш чухал юм.. Хэн нь ч хожигдохыг хүсэхгүй. Байерн одоогоор дэлхийн топ клуб болоод байгаа. Харин Д.Мойесоор удирдуулсан Манчестер тийм ч амар өрсөлдөгч биш. Үүнээс дүгнэж үзэхэд өнөө шөнө "Мөрөөдлийн театр" -т яах ч аргагүй ширүүхэн юм болох нь дамжиггүй. Д.Мойес өнөөдөр тус тоглолтыг шүүх шүүгчид хандаж “Өнөөдрийн тоглолтонд жүжигчин Роббеныг сайн харахыг хүсч байна” гэжээ.