
Аваргуудын лигийн шөвгийн наймын бас нэгэн сонирхолтой тоглолт бол Барса болон Атлетико Мадрид клубын хооронд болно. Тус тоглолт манай цагаар шөнийн 02:45 минутаас эхлэх учиртай. Сүүлийн хоёр улирлын турш сайн тоглолт үзүүлж буй Атлетико Мадрид клуб аваргуудын лигт энэ жил амжилт үзүүлэхийг хүсч байгаа юм. Харин үргэлж том амьбицтай явдаг “Барса” –гийн хувьд энэ Атлетиког харьцангуй хялбар өрсөлдөгч гэж дүгнэж буй аж. Тэд энэ улиралд лигтээ нэг удаа таарсан бөгөөд 0:0 –ээр тэнцсэн юм. Атлетико Мадридын гол довтлогч Диего Кошта өнөө шөнийн тоглолтонд бэртлийн улмаас оролцохгүй байж магадгүй ажээ.