
Монголын боксын холбоо энэ жил анх удаа өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн хамтын бэлтгэлийг хийж байна. Тамирчид ч тус нэгдсэн бэлтгэлд өргөнөөр хамрагдаж байгаа аж. Мөн тун удахгүй эхлэх тэмцээн уралдаанд ихээхэн нөлөөлнө гэж найдаж буй гэнэ. Манай залуучуудын шигшээ баг энэ сарын 10-25 –ны өдрүүдэд Болгарын Софи хотод болох Сонирхогчдын боксын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа. Хоёр жил тутам болдог тус тэмцээнээс арван жилийн өмнө манай тамирчин Ч.Энхзориг медаль авсанаас өөр медалийг өдий болтол авч чадаагүй юм. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй гурван тамирчин оролцоно. Тийм ч учраас энэ удаагийн тэмцээнд ихээхэн анхаарал хандуулж залуучуудын дэлхийн аваргатай болох зорилго тавиад буй аж.