
Энэ сарын 09-нөөс эхлэх төслийн хүрээнд долоон найруулагчийн долоон жүжиг тавигдах юм.
Үүнд:
1. А.Очирбат-“Буруугүй буруутан” УДЭТ-ын Найруулагч УГЗ Б.Баатар,
2. Люсиль Флетчер- "Уучлаарай та дугаар андуурч"- УДЭТ-ын Найруулагч СТА Ч.Түвшин,
3. А.Ванпилов – "Хэрээт төгөл" – УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж,
4. Г.Пинтер- "Өчигдөр" УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар,
5. Н.Ганхуяг – "Бүүвэй" –Урлаг судлалын ухааны доктор, профессор, УГЗ Н.Ганхуяг,
6. Дарио Фо- "Чөлөөт хос"- УДЭТ-ын Найруулагч УГЗ Ч.Найдандорж
7. Николай Коляда- "Манекен"- Ц.Батнайрамдал зэрэг жүжгүүд багтжээ.
Дээрх долоон жүжгийн салхийг хагалж найруулагч Б.Мөнхдоржийн “Хэрээт төгөл” эмгэнэлт, инээдмийн жүжиг энэ сарын 09-нөөс эхлэн тоглогдох гэж байгаа бол үргэлжлүүлэн энэ сарын 23-наас найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй”, 30-наас найруулагч Ч.Түвшингийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжгүүд тус тус тоглогдох гэж байна.
24tsag.mn