
Тэмцээнд Герман, БНХАУ, ОХУ, Польш, Монголын 200 орчим үсчин, гоо засалч эрэгтэй, эмэгтэй үс засалтын 14 төрлөөр өрсөлдсөнөөс эрэгтэй үс засалтын тайралтын төрөлд “Цэрэнханд” салоны үсчин О.Болормаа нэгдүгээр байр эзэлсэн байна.
Түүнчлэн Өмнөговь аймгийн “Түмэн” салоны үсчин Д.Ариунаа эмэгтэй үс засалтын төрлөөр хоёрдугаар байр эзэлсэн бол Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш С.Амаржаргал энэ төрөлд гуравдугаар байрт шалгарчээ.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон манай шилдэг үсчин, гоо засалчид Германы Франкфурт хотод тавдугаар сарын 3,4-нд болох үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж эхлээд байна.
24tsag.mn