
Талбайн эзэн “Барселона” бөмбөгийг түлхүү эзэмшиж байсан ч нэгдүгээр үед хоёр багийн аль нь ч гоол оруулж чадаагүй юм. Харин тоглолтын 56 дахь минутад талбайн төвөөс бөмбөг авсан Атлетико Мадрид багын тоглогч Диего өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан.
Улмаар тоглолтын 71 дэх минутад “Барселона”-ийн Иньеста хамгаалагчдын дундуур “супер” дамжуулалтыг Неймар луу хаясан бөгөөд Неймар тэрхүү алтан боломжийг алдалгүй зүүн хөлөөрөө хаалга руу цохиж гоол оруулсан юм.
Хоёр баг ахин гоолдож чадалгүй тоглолтын тооны харьцаа 1:1-ээр өндөрлөсөн. Ийм үр дүн айлын талбайд тоглосон “Атлетико”-д тун ашигтай бөгөөд “Барса” хариу тулаандаа заавал ялалт байгуулах хэрэгтэй боллоо.
24tsag.mn