
Тэрээр энэхүү дуугаараа хорвоод эхийн хайраас мэндлээд, хүний жамаар амьдарч, сайхан хайртай учирч, хайраасаа хайр дэлбээлүүлэх нь хүмүүний амьдралын эрхэм үнэ цэнэ гэдгийг илэрхийлэхийг зорьжээ.
Дууны клип нь 18 минутын турш үргэлжлэх театрчилсан тоглолт хэлбэртэй байх бөгөөд тун удахгүй олны хүртээл болох гэнэ.
Дашрамд сонирхуулахад Баачка дуугаа олон нийтэд хүргэснийхээ дараа цөөн тооны хүнд зориулсан тусгай тоглолт хийхээр төлөвлөсөн байна.
24tsag.mn